Аймгуудын наадмын тов гарлаа

2018 оны 7 сарын 04

Холбоотой Зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо. Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг 7 дугаар сарын 21-22-нд хийх шийдвэр гаргалаа.

Харин Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир:

  • Дорноговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 28-29-нд,
  • Өмнөговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 05-06-нд,
  • Говьсүмбэр аймгийн наадмыг 7 дугаар сарын 07-08-нд,
  • Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 7 дугаар сарын 09-10-нд,
  • Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 7 дугаар сарын 10-11-нд,
  • Хэнтий аймгийн наадмыг 7 дугаар сарын 13-14-нд тэмдэглэхээр тогтоолоо.

Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлжээ.

Эх сурвалж: Ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59288
0 эможи

keyboard_arrow_up