Ч.Хүрэлбаатар: Дим Сам бондын эцсийн төлбөр болох 370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа
2018 оны 6 сарын 29
Сангийн сайд Дим сам бондын өр төлбөр, ОУВС-ийн 4 дэх шатны үнэлгээ батлагдсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Засгийн газар оны эхэнд Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан билээ. Тэгвэл өнөөдөр 2005 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөр болох 370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай. Үүнээс зургадугаар сард 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдууллаа.
Энэ сард барагдуулсан гадаад өрүүд
- Хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 27.6 тэрбум төгрөг,
- Чингис бондын хүүгийн төлбөрт 61.8 тэрбум төгрөг,
- 2015 онд гаргасан нэг тэрбум юанийн Дим сам бондын төлбөр 370 тэрбум төгрөг,
Нийт 459 тэрбум төгрөг.
Дотоод өрийн хэмжээ
- Төсвийн алдагдал,
- Сайн малчин,
- Сайн хувьцаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цааснуудын эргэн төлөлтөд 293 тэрбум төгрөгийг тус тус төлжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
59140
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс