ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАХИН МЭНДЭЛСЭН БАЙНА
Монгол Улсын Төрийн алба ялангуяа Засгийн газрын гал тогоог барьж байгаа Хэрэг эрхлэх газар олны анхаарал татсан томилгоог 2018 оны эхээр нууцаар хийсэн нь хэвлэл мэдээллийнхэний анхааралд өртөөд байна. Төрийн албыг даргын цүнх барьж хийдэг гэдгийн сонгодог жишээ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ хэмээх азтай, зальтай, ахын сайн дүү залуу тодорлоо.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ цагийн Дэнзэнг өөрөө тодруулсан байна. Ерөнхий сайд хуулийг чанд баримтлах хатуу зарчмаар ажиллана гэдгээ ард түмэндээ зарласан цаг саяхан, ард түмэн ч мартаагүй байна. Гэвч тэрээр хүслээ биелүүлмэгц Хувилгаан тодруулдаг Богд болон хувираад байна.
Ямар ид шидээр “шинэ Дэнзэн” тодров гэдгийг хуулийн байгууллага, ард түмний сонорт хүргэхийг хичээе. Юуны өмнө шинэ Дэнзэнгийн өмнө ажиллаж байгаад тодорхойгүй шалтгаанаар Богдын таалалд нийцээгүй Төрийн жинхэнэ албан хаагч ямар шалгуураар ажиллаж байсаныг сонирхуулья.
Албан тушаалын ангилал: Тэргүүн түшмэл /Төрийн жинхэнэ албан хаагч/ |
|
Албан тушаалын нэр, зэрэглэл: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга, АА-1 |
|
Ажлын байрны зорилго: Ерөнхий сайд, Танхим, засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, Засаг дарыг мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр шуурхай хангаж, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчинг бүрдүүлэх. |
|
Тавигдах шалгуур: |
|
Боловсролын хувьд |
Дээд, магистр болон түүнээс дээш зэрэгтэй |
Мэргэжлийн хувьд |
Эдийн засагч |
Мэргэшлийн хувьд |
Санхүү, татварын чиглэлээр мэргэшсэн байх |
Төрийн албаны туршлагын хувьд |
Төрийн албанд 10 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах ажил, албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх |
Шууд удирдах алба |
Монгол Улсын Эдийн засгийн зөвлөлийн ажлын алба |
Өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Б.Даажамба нь Сангийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл арав гаруй жил ажилласан, ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргааар ажиллаж байгаад дээрх шалгуурт нийцэж байсан тул нэр хүндтэй, төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэвч Богдын таалалд нийцээгүй тул ажлаа өгчээ.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.6 болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-ийн “б”-д заасныг тус тус баримталж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтүүдийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газарт санал болгох тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол гардаг юм байна.
За тэгвэл Шинэ цагийн Дэнзэнгээр тодроод байгаа Б.Бат-Эрдэнийн мэргэжил, төрийн албанд ажилласан жилийг авч үзье.
2002-2003 онд
|
Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэжлээр суралцаж байсан. |
2009 онд
|
Улаанбаатар Их Сургуулийг түүхийн ухааны магистр |
2009-2015 онд |
Компанийн борлуулагч |
2015.01-2015.06 сар 6 сар |
МУ-ын Шадар сайдын зөвлөх
|
2015-2016 онд 1 жил |
МХЕГ-ын Дэд дарга
|
2016-2017 онд 1 жил |
УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
|
Шинэ цагийн Дэнзэнг тодруулсаныг хамгийн ихээр эсэргүүцэн тэмцэж байгаа газар нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэх мэдээлэл байгаа бөгөөд даан ч Хэвлэлээр байлдахгүй нь харамсалтай. Наанаа инээвч цаанаа уйлав гэдгийг үлгэр Төрийн албаны зөвлөлд тулаад байгаа сурагтай.
Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга гэдэг Төрийн өндөр албан тушаалд шинэ Дэнзэнг баталгаажуулахгүй гэж гэдийн 5 удаа хууль зөрчсөн томилгоогоо зогсоохыг Ерөнхий сайдад сануулсан байна. Гэвч буруу дуулахгүй бол буцахгүй гэдгээр Шинэ Дэнзэн, Богд ахын нэрийг барин Төрийн албаны зөвлөлийг дарамталж яваа сурагтай. Төрийн албаны зөвлөлийн байгаагаараа байхыг л харах үлдлээ дээ.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн Дэд дарга асан Ш.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр дэмшүүлэн томилсон нь цаанаа учир жанцантай болж таарах нь.
Монгол Улсын Төрийн албаны урдаа барьдаг хуульч шинэ Дэнзэнг тодруулахад ихэд уурлан Ажлын байрны тодорхойлолтыг нь шинэ Дэнзэнд тааруулан засч өгөөгүй сурагтай.
Харин чоно борооноор гэгчээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүн Г.Занданшатар Дэд даргынхаа ажлын байрны тодорхойлолтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс дордуулан Төрийн албаны зөвлөлд мөн хүргүүлээд байгаа гэнэ.
2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Төрийн албаны шинэ хуулиар тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд албан тушаалын тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглосон бөгөөд батлах эрхийг нь Төрийн албаны зөвлөлд өгсөн байна.
Энэ хуулийг хэрэгжиж эхлээс өмнө шинэ цагийн Дэнзэнгүүд Төрийн өндөр албан тушаалд жургалахаар оролдож байгааг энэ 6 сарын хугацаанд хууль хяналтын байгууллага анхааралдаа авахыг хүсч байна. АТГ-ыг шинэ Дэнзэнг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг мөн шалгасан байх гэж найдахаас даа.
Шинэ цагийн цээж баян Шинэ Дэнзэн 2020 онд Эрдэнэтээс сонгогдсон мэтээр сайрхаж байгаа нь хуучин Дэнзэнгийн түүхийг санагдуулж байна. Хуучин Дэнзэн УИХ-ын гишүүн болсон мэтээр цээжээ дэлдэж явсан цаг саяханыг бид мартаагүй.
Шинэ Дэнзэн айсуй цаана чинь.
Ард түмэн Шинэ Дэнзэнг хараад ширээнийхээ бүтээлгийг солилдог цаг аль хэдийнээ ард хоцорсон шүү.
ТӨРИЙН АЛБА ТҮВШИН, ТҮМЭН ОЛОН, ТӨРИЙН АЛБЫГ БУЖИГНУУЛАХГҮЙ БАЙХ БОЛТУГАЙ.
ШИНЭ ЦАГИЙН ДЭНЗЭНГҮҮДТЭЙ ТЭМЦЭХИЙН ОРОНД ШИНЭЭР ТӨРҮҮЛЭЭД БАЙГАА ЧИНЬ ШУДАРГА ЁС МӨН ҮҮ ЕРӨНХИЙ САЙДАА.
ТА ӨӨРӨӨ ХУУЛЬ ЁС, ШУДАРГА ЖУРМЫГ САХИХТҮН.
Эх сурвалж: Өдрийн сонин
|