Д.Хүрэлбаатар: 2017 онд Засгийн газар сайн ажилласан учир нэгдсэн тайлан зөрчилгүй гарсан
Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2017 оны нэгдсэн төсвийн тайланд аудит хийжээ. Аудитын дүгнэлтийг Ерөнхий сайдад өргөн барилаа.
ШУУД ҮЗЭХ:
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:
"Төсвийн тухай хуулиар жил бүр тайлан гаргадаг. Энэ дагуу 2017 оны Засгийн газрын нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ. Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй төсвийн байгууллагуудад аудит хийсэн байгаа. Нэгтгэсэн дүнг нэгтгэж, Ерөнхий сайдад танилцууллаа. Төрийн аудитын тухай хууль, олон улсын стандартын дагуу санхүүгийн тайланг гаргасан. Санхүүгийн дүгнэлтээр материал зөрчил, материалаг бус зөрчил гаргадаг. Энэ жилийн хувьд Монгол улсын материаллаг бус зөрчил 2 хувьд хүрээгүй. Материалаг бус гэдэг нь тухайн төсвийн захирагч санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, зөрчлүүдээ арилгах тал дээр анхаарч нааштай алхмуудыг хийсэн учраас энэ тайланг хүлээлгэн өгч байна. Энэ нөхцөлд зөрчилгүй гэж дүгнэдэг. Өмнөх Засгийн газрын зөрчилгүй дүгнэлт авч байгаагүй. Монгол Улсын хэмжээнд маш олон эрсдэл байдаг. Гэтэл өнгөрсөн 2017 онд Засгийн газар сайн ажиллаж, төсвийн сахилга сайжруулах шийдвэрийг гаргаж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж ажилласны үр дүнд Засгийн газар зөрчилгүй дүгнэлт авч байна." хэмээлээ.