ФОТО: Наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

2018 оны 6 сарын 09

Өнөөдөр буюу 06 сарын 09-ний өдөр Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Баяр наадмыг зохион байгуулах комиссын ажлын хэсэг наадмын бэлтгэл ажилтай танилцаж Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажлын явцыг шалгалаа. 

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам удахгүй болно. Баяр наадмыг зохион байгуулах  комиссынхон өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай нь танилцлаа. Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга  Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Наадмын комисс гурван удаа хуралдаад, салбар комиссоо байгуулаад ажиллаж байна. Төлөвлөгдсөний дагуу бэлтгэл ажил хийгдээд явж байна. Шадар сайдын хувьд Үндэсний бөхийн холбоо болон уяачдын төлөөлөл, үндэсний бөхийн аваргуудтай уулзаж баяр наадмын талаар саналаа солилцсон байгаа. Энэ жилийн төсвийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо батлагдсан. Наадам болтол богино хугацаа үлдсэн хэдий ч зарим жижиг засварын ажил, био жорлон зэргийн хөрөнгө мөнгийг шийдэж, иргэдийг ая тухтай наадамлах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг холбогдох комиссыхонд үүрэг болгосон байна. Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58277
1 эможи

keyboard_arrow_up