“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээнэ

2018 оны 6 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Энэ мөнгийг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хүүхдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын өнгөрсөн онд хуримтлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, төвийн барилгын дээврийг засахад зарцуулах юм.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны 139, 18-аас дээш насны дөрвөн хүүхэд, нийт 185 хүүхэд өсч хүмүүжиж байна. Хүүхдүүдийн 105 нь хагас өнчин, 41 нь бүтэн өнчин, 39 нь эцэг, эхтэй, 39 нь хөгжлийн бэрхшээлтэй бол 12 нь байнгын тусгай асаргаанд байдаг  юм. Тус төвд 103 хүн ажилладаг. “Өнөр бүл хүүхдийн төв” 800 гаруй хүүхдийг өсгөж хүмүүжүүлснээс гадна эцэг, эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ.

“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээнэ

СХД-т үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн газрыг тус төвийн мэдэлд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эх үрсийн баярын өдөр энэ төвд зочилж хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцсан. Энэ үеэр газраа өөрийн мэдэлд авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байсан юм. “Эрдэм төв”-ийг 2006 онд нэг гэр бүл байгуулснаас хойш 100 гаруй хүүхдийг  асарч өсгөн нас биед хүргэсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58144
0 эможи

keyboard_arrow_up