Ч.Хүрэлбаатар: 2019 оны улсын төсөв батлахад иргэдийн оролцоог хангах боломж бүрдлээ

2018 оны 5 сарын 30

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Иргэдийн төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын зүгээс цаашид УИХ-д төсөв өргөн барихдаа Иргэдийн төсөв хэмээх тоонуудыг төсөвт суулгаж байх юм байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын зорилго нь "Иргэдийн төсөв-2018" номыг танилцуулах юм. 2019 оны төсвөөс эхлэн төсвийг боловсруулах, батлах, хяналт тавихдаа иргэдийн оролцоог бүрэн хангах боломж бүрдэж байна.

УИХ-аар төсөв батлагдаад баахан тоо яригддаг. Тэгвэл Иргэдийн төсөв номонд улсын төсвийг юунд зарцуулж байгаа талаар энгийн, ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэлийг багтаасан.

Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас Монгол Улсын төсвийн ил тод байдалд үнэлгээ өгч, 100 гаруй улсаас 46-д жагсаад явж байна. Цаашдаа төсвийг оновчтой зарцуулахад яах аргагүй ард иргэдийн оролцоо их чухал байгаа" гэв.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57907
1 эможи

keyboard_arrow_up