Ч.Хүрэлбаатар: Ирээдүйгээ бодоод хөрөнгийн биржээ хувьчлах шийдвэр гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Татварын хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдэгдлээ. Энэхүү хуульд 50 саяас доош орлоготой ААН жилдээ нэг, үүнээс дээш бол хоёроос дөрвөн удаа тайлан гаргадаг байхаар тусгажээ.
Ч.Хүрэлбаатар сайд "Татварын хууль нэлээд урт хугацаанд хэлэлцэгдсэн. Монголд үндэстэн дамнасан ААН-үүд үйл ажиллагаагаа явуулж, үндэсний ААН-үүд гадаадын зах зээлд гарах үүд хаалга нээгдэж байна. Тиймээс олон улсын стандарттай нийцсэн байдлаар Монгол Улс өөрийнхөө татварын хууль тогтоомжийн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан.
Ингээд 2017 оны 11-р сард эхэлсэн ажлаа УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Хуулийн хэрэгжих хугацаа 2019 оны 1 сарын 1 гэж үзэж байна." гэлээ.
Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг орчин үеийн олон улсын жишигт нийцүүлэх ёстой. Эдийн засгийн чуулганы салбар хуралдаан дээр одоогийн цан цохидог Хөрөнгийн бирж удахгүй түүх болж үлдэх магадлалтай байна. Гар утсаар дамжуулан ямар нэг хувьцааг худалдаж авах болдог талаар зарлаж байна.
Австрали хөрөнгийн биржээ цахим болгож байна. Ирээдүйд хөрөнгийн биржийн ирээдүй хуучных шигээ үнийн саналаа өгдөг нь түүх болоод үлдэнэ. Дэлхийд энэ практик алга болоод 10 гаруй жил болж байна. Ирээдүйгээ бодоод хөрөнгийн биржээ хувьчлах шийдвэр гаргалаа. Нийт үнэлгээг одоогийн зах зээлд нийцүүлж хийж таарна." гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|