ФОТО : Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа
Өчигдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон бусад албаныхан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажилгаатай газар дээр нь очиж танилцлаа.
Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа.
Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэхь заалтад “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” ажлыг шууд гэрээ байгуулан 2018 оны 1 дүгээр улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ТЦБ-ийн лагийг боловсруулах, лаг боловсруулах технологи дамжлага нэмэх ажил, АХБ-ны хөрөнгө оруулалтаар Аеротанк болон резервуарын бетон хийцийн ажил мөн автоматжуулалтын ажилуудын гүцэтгэлүүдийг танилцууллаа.
Мөн Монгол эрдэмтэн доктор Ж.Дугаржавын зохион бүтээсэн “гумины бэлдмэл”-ийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн лагийн талбайн 16 карт, хур лагийн овоолго болон өдөр тутам гарч буй шингэн лаганд цацаж, үнэрийг саармагжуулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|