Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлээ

2018 оны 5 сарын 10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу очсон аймаг бүртээ шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэж явна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.

Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг аж. Тэд орон байр хүсэж аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хандсан байжээ.

Энэ асуудал өмнө нь Засгийн газрын түвшинд яригдсан бөгөөд хүүхдүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн байж.

Аймгийн ЗДТГ-аас хоёр өрөө орон сууц бэлэглэхээр болж, Ерөнхий сайдын тус аймагт ажиллах үеэр түлхүүрийг нь гардуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
57098
6 эможи

keyboard_arrow_up