Иргэд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж байна

2018 оны 5 сарын 02

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйлажиллагаа, шийдвэрүүдийг иргэд 80-90 хувьтай дэмжиж байгааг олон нийтийн дунд явуулсан судалгааны дүнхаруулж байна. Судалгааны байгууллагууд иргэдийн дунд цахим болон бусад хэлбэрээр улс төрчдийн үйл ажиллагаа, нэр хүндийн талаарх санал асуулга явуулдаг бөгөөд дүнгээ гаргахдаа ажил үйлсээрээ олон нийтийн дэмжлэг хүлээж байгаа шилдэг10 улс төрчийг жагсаан танилцуулдаг юм. Энэ удаа судалгааны 4 байгууллагын жагсаалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрдугаарт жагссан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээрт оржээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн араас УИХ-ын гишүүн С.Жавхлан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар жагссан байна. Судалгааны 4 байгууллагын дүнгээр шилдэг 10 улс төрчийн хоёрдугаарт бичигдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өндөр байгаа нь түүний сүүлийн үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэд, олон нийт ихээхэн дэмжиж байгаагийн илрэл юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56795
1 эможи

keyboard_arrow_up