Засгийн газар хуралдаж байна
2018 оны 5 сарын 02
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 21 асуудал хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай болон Монгол Улс, Уругвай Улс хоорондын хэлэлцээр батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол, Швейцарийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Газрын тосны боловсруулах үйлдвэр барих төслийн тухай зэрэг асуудал багтжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56777
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс