Сайд Х.Баделхан Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

2018 оны 4 сарын 24

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Аль-фадлитай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон Кувейт Улсаас үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгийг онцлон тэмдэглээд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг өмнө хүргүүлснээ дурьдан ярилцлаа.IMG_5289

Сайд Х.Баделхан Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдолыг бууруулах, иргэдийг орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны иж бүрэн хорооллын барилгыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх хүсэлтийг айлын талд тавьж, ярилцав.

IMG_5293 Элчин сайд Халид Яатийм Аль-фадли уг төслийг Кувейт Улсын Засгийн газарт уламжилснаа мэдээлж, шийдвэрлэх боломжийн талаар бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа амлав.

Тэрээр Элчин сайд Халид Яатийм Аль-фадли Кувейт Улсын Элчин сайдын яамны байрыг барих газар олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгөхийг манай талд тавьсныг хүлээн авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56436
0 эможи

keyboard_arrow_up