Ипотекийн зээлийн дараагийн улирлын санхүүжилт олгох бэлтгэл хийгдэж байна

2018 оны 4 сарын 24

Arslan.mn

Засгийн газраас 2013 онд орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг батласан билээ. Үүнээс хойш журамд хэд хэдэн өөрчлөлт орж өнөөдрийг хүрсэн. Ипотекийн зээл олгож байгаа эсэх талаар арилжааны банкуудаас тодрууллаа. 

Манай улсад 10 гаруй арилжааны банкууд бий. Эдгээрээс Голомт банк орон сууцны 8 хувийн зээл олгож байгаа бол Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэрээтэй байгууллагуудын зээлийг олгож байгаа юм байна. 

Харин хаан, хасбанкны хувьд уг зээлийг олгохгүй байгаа бөгөөд хасбанк санхүүжилт түр зогссон байгаа учир иргэдийн материалыг хүлээж авсан ч зээлийг шийдвэрлэх боломжгүй байгаа ажээ. Улаанбаатар хотын банк гэрээтэй барилгын компанийн барилгаас иргэд сонголтоо хийсэн тохиолдолд ипотекийн зээо олгох эсэхийг судлаж үзэж байгаа юм байна. 

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзэн ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр  санхүүжүүлэхийг хязгаарласан билээ. 

Иймээс ипотекийн зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Энэ оны тухайд Засгийн газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг нийт 300 тэрбумаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлж байсан юм. 

Гэвч одоогоор ихэнх банкууд санхүүжилт хийгдээгүй учир ипотекийн зээлийг олгохгүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад "Ипотекийн зээлийн энэ оны эхний улирлын санхүүжилт болох 30 тэрбум төгрөгийг олгосон. Дараагийн санхүүжилт олгох тухайд бэлтгэл ажил хийгдэж байгаа" гэв. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN                         IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56425
0 эможи

keyboard_arrow_up