Засгийн газар ил тод байдлын үзүүлэлтээр тааруу дүн авав

2018 оны 4 сарын 05

Америкийн WJP байгууллагаас гаргасан судалгаагаар Япон улс Азийн орнуудаас Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлаараа тэргүүлжээ. Судалгаанд тухайн улсын Үндсэн хууль болон хууль эрх зүйн мэдээлэл олон нийтэд хүртээмжтэй эсэх, ойлгомжтой бичсэн эсэх болон иргэний оролцоо, санал хүсэлт гаргах механизмтай эсэх зэргийг харгалздаг байна.

Түүнчлэн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангах үйл явц хэр хүртээмжтэй, шударга, үр дүнтэйг болохыг тооцон үздэг аж. Судалгаанд хамрагдсан 113 орноос засгийн газрын ил тод, нээлттэй байдлаараа Азийн нэг ч улс эхний аравт багтаагүй байна. Хорьдугаарт бичигдсэн Японы иргэд Засгийн газар тусламж дэмжлэгийг шуурхай хэрэгжүүлдэг гэжээ. Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн засгийн газар өмнөх байрнаасаа ухарч, 54 дүгээрт бичигдсэн бол Монгол улс 61 дүгээрт оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55705
0 эможи
keyboard_arrow_up