Дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдсэн
АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2A, H-2В гэсэн хөдөлмөрийн визний зөвшөөрлийг Монгол Улс аваад 2 сар болж байгаа билээ. H-2А нь хөдөө аж ахуйн чиглэл, H-2В нь хөдөө аж ахуйн бус чиглэл юм.
Энэ талаар ГХЯ-ны консулын газрын захирал Я.Ариунболд мэдээлэл өглөө. Тэрбээр дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдсэн. Consul.mn вэб хуудсанд хөдөлмөрийн виз гэсэн тусгай цэс гаргаад визтэй холбоотой мэдээллүүдийг өгч байгаа.
Энэхүү визийг яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуулт иргэдээс их ирж байна. Монгол Улсын хууль тогтоомжоор ХНХЯ-аас олгогдсон эрх бүхий этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын иргэдийг бүртгэж авч хөтөлбөрт хамруулах ёстой.
Түүнчлэн төлбөр, хураамжийн талаар иргэд ихээр асууж байгаа. Зарчмын хувьд визний хураамжаас өөр төлбөр төлөх ёсгүй. Үүнд Америкийн тал их анхаарал хандуулж байгаа. Сонгогдоод виз нь гарсан хүний зардлыг ажил олгогч даах журамтай. Тиймээс иргэд энэ асуудалд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Сүүлийн үед сошиал медиа, цахим орчинд өөрсдийгөө албан ёсны гэж зарласан хувь хүн, байгууллагууд зарлал явуулж байна. Үүнд иргэд өртөж хохирох вий гэсэн үүднээс сануулж байгаа юм" хэмээлээ
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|