Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч нэгдүгээр сард БНСУ-д анхны айлчлалаа тун амжилттай хийсэн билээ. Энэ үеэр БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийж тус улсаас 700 сая долларын зээл авахаар болсон. Тус 700 сая ам.доллараас 500 сая ам.долларыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл энэ удаад БНХАУ-д айлчлахаар төлөвлөжээ. Тодруулбалдөрөвдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийнэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэн нь ч урд хөршид албан ёсны айлчлал хийгээгүй байгаа юм.
Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа аж.