ЭХЯ-ны ажилчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилсан сэргийлэх дадлага сургуулилтад хамрагдлаа

2018 оны 3 сарын 30

Arslan.mn

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг зохион байгуулахтай холбогдуулан гамшгаас хамгаалах сургалтыг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагч нарын оролцоотойгоор 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрчим хүчний яамны нийт албан хаагч нарын дунд зохион байгуулж, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх журам”, 340 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16:00 цагт Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтад оролцож хяналт тавьж ажилласан.

Дадлага сургуулилтыг зарлан мэдээллийн эхний дохиогоор “НУУГД, СУУ ХҮЛЭЭ”, хоёр дахь дохиогоор “Аваарийн гарцын схем”-ийн дагуу “ГҮЙХГҮЙ-ЯРИХГҮЙ-ТҮЛХЭХГҮЙ-ЭРГЭЖ БУЦАХГҮЙ” зарчмыг баримтлан зохион байгуулсан. Сургалтад Эрчим хүчний яам 75, “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-аас 53 ажилтан албан хаагчид оролцож, , “ДҮТ” ХХК-аас 53 , “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас 72 нийт 200 ажилтан, албан хаагч тус тус оролцсон.

Тус дадлага сургалтад НОБГ-ын “ДЦС-3” гэрээт галын хэсгийн дарга хошууч Г.Эрдэнэболд, ахлах ахлагч Д.Мягмардорж, ахлагч Р.Тантхан нар хяналт тавьж зохион байгуулж ажилласан.

Эх сурвалж: ЭХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55494
0 эможи
keyboard_arrow_up