Монгол, БНАСАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

2018 оны 3 сарын 09

Arslan.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэ жил тохиож байна. Түүхт ойн хүрээнд өнөөдөр Гадаад Харилцааны яамны байранд гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ.

Уг үзэсгэлэнд хоёр орны харилцааны түүхийг харуулсан олон сонирхолтой үзвэр багтсан юм байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагч нарын үндэс суурийг нь тавьсан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт шалгууруудыг даван туулж эдүгээ 70 нас хүрч байна. Монгол Улс, БНАСАУ-тай 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, бие биеийнхээ бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн анд нөхөд болсон юм. Манай хоёр улс Солонгосын дайны хүнд хэцүү жилүүдэд Элчин сайдын яамдаа харилцан барьж байсан түүхтэй.

Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид ч хөгжүүлэх хүсэлтэй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ оны гуравдугаар сарын 5-нд хүлээн авч уулзан Солонгос хоорондын дээд түвшний уулзалт хийхээр тохирсныг Монгол Улс талархан хүлээн авч байна" хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54721
1 эможи
keyboard_arrow_up