ЭХЯ: Зөвлөх инженерийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Эрчим хүчний салбарын Мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, Зэрэг олгох журмыг үндэслэн 2018онд “Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтад сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сургалт 2018 оны 03 сарын 19-ний өдөр эхлэх ба бүртгэл 2018 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 14-ний хооронд ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 2-616 тоот өрөөнд явагдана. Суралцахыг хүсэгсэд Зэрэг олгох журамд заасан болзолуудыг хангасан байхаас гадна дараах материалуудыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
· Төрийн албан хаагчийн анкет;
· Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь, файлаар);
· Ажил олгогчийн албан бичиг(суралцуулах шаардлагатайбайгаа талаар) ;
· Ажил байдлын тодорхойлолт
· Дипломын хуулбар (баталгаажсан);
· Бүтээлийнтайлан,жагсаалт(Захиалагчийн албан тодорхойлолтоор баталгаажсан);
· Мэргэшсэн инженерийн гэрчилгээ болон бусад мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар
· Холбоо барих утас: 99131650
Жич: Зөвлөх, Мэргэшсэн инженерийн хугацаа дуусаж байгаа хүмүүс сунгалтын тайлангаа 2018 оны 03 дугаар сарын 30-ны дотор бичиж ирүүлнэ үү.