Ц.Даваасүрэн: Өвөл дууслаа гэж санаа амрах болоогүй

2018 оны 3 сарын 06

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай боллоо. Өвлийн их ачааллыг амжилттай давсныг хуралдаанд оролцсон эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжийн захирлууд танилцуулсан.

Хүйтний эрч эрс нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, үндсэн болон туслах тоноглолуудад үзлэг, шалгалт хийн, бэлэн байдлаа ханган ажиллажээ. Улсын хэмжээнд гарсан гэмтлийг шуурхай засч, хэвийн горимд оруулсан байна. Цаашид ч гэсэн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай үед хэрэглэгдэх аваарийн нөөц бараа, материалыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн үүрэгдлээ.

Хуралдааны төгсгөлд Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн өвөл дууслаа гээд санаа амарч болохгүйг сануулсан. 2018-2019 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, үндсэн тоноглолуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, бэлтгэлд байгаа тоноглолуудын бэлэн байдлыг хангаж ажиллахыг үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирал нарт санууллаа. Мөн сахилга хариуцлагыг сайжруулах, аюулгүй ажиллагааг чанд мөрдөж, технологийн зөрчил, болзошгүй аваар, саатлаас урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг үүрэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54574
0 эможи
keyboard_arrow_up