Барилгын модон угсармал хийцийг гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжлээ
2018 оны 2 сарын 28
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг дэмжив.
Мөн тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг мөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөхийг дэмжжээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54389
0 эможи