Нийслэл рүү ТҮҮХИЙ НҮҮРС оруулахгүй байх тогтоол гаргалаа
2018 оны 2 сарын 28
Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглох тогтоол гаргажээ. Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс бусад иргэн, аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэхгүй, зөвхөн боловсруулсан түлш хэрэглэх ажээ. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг одооноос хангаж ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54384
0 эможи