Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2018 оны 2 сарын 15
Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжив. “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”-ыг хавсралтаар баталлаа.
- Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
- Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53900
0 эможи