ГХЯ: Газар хөдлөлтийн байдал намжтал Монгол оюутнуудыг Тайпэйд байлгаж байгаад буцаана

2018 оны 2 сарын 09

Arslan.mn

Тайванийн газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн талаар ГХЯ- консулын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд "Тайванийн зүүн эрэгт энэ сарын 6-ны өдөр буюу Мягмар гарагт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ үйл явдлын дараа манай яаманд Тайваньд амьдарч буй монголчуудын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар олон асуулт ирсэн.

Орой 23:00 цагт болсон энэ явдал харамсалтай үр дүнг авчирлаа. Газар хөдлөлт болсон бүсэд манай улсын оюутнууд амьдардаг байсан. Оюутнуудтай холбогдох үйл ажиллагааг энэ сарын 7, 8-ны өдөр явууллаа.

Гадаад Хэргийн Яамны Консулын газраас эрсдэл өндөртэй бүс нутгаас дөрвөн оюутныг шилжүүлэх ажлыг хийж, энэ сарын 8-ны өдрийн өглөө 08:19 цагт Тайпэйд авчирсан.

Үүний өмнө тухайн бүсэд байсан хоёр оюутан ирсэн байсан. Газар хөдлөлтийн давтамж аюулгүй гэж үзсэн бүсэд байсан оюутнуудыг нүүлгэн шилжүүлсэн. Тэнд байсан 13 оюутнаас 10-нь ирсэн. Гурван оюутан нь өөрсдийн саналаар их сургуульдаа үлдсэн байгаа.

Энэ оюутнуудтэй өнөөдөр бид 14:00 цагт видео уулзалт хийлээ. Бүгд эрүүл, аюулгүй газарт байна. Газар хөдлөлтийн байдал намжих хүртэл Тайпэйд байлгаж байгаад буцаана." гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53666
0 эможи
keyboard_arrow_up