БНХАУ-тай нислэгийн чиглэл нэмэх, Төмөр замын боомт нээх асуудлаар тохиролцоонд хүрчээ

2018 оны 2 сарын 06

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлал нь хоёр улсын зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, манай улсын тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх болон Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийхээр төлөвлөж буй албан ёсны айлчлалын бэлтгэл ажил болж буйгаараа онцлог юм.

Айлчлалын эхний өдөр ЗТХ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн хүлээн авч уулзан, хоёрулсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлуудаар албан ёсны хэлэлцээ хийлээ.

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн хэлсэн үгэндээ “Хоёр улсын зам тээврийн салбарын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулсан хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулах нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

Сайд Ж.Бат-Эрдэнэ Монгол улс нь БНХАУ-тай Зам тээврийн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагаатай явж ирсэнийг онцлон дурдаад цаашид ч хамтын ажиллагааны хүрээнд шийдэх хэд хэдэн асуудал байгаагаа энэ үеэр тавьсан юм. Тухайлбал,

  • Монгол улсын уул уурхайн экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд Таван толгой-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх чиглэлд хамтран ажиллах.
  • Мөн тус чиглэлд “Нүүрс тээвэрлэх авто замыг шинэчлэн сайжруулах, Гашуун сухайт-Ганцмод боомтоор хил нэвтрэхэд тээврийн хэрэгслийн дарааллыг багасгах, учирч буй хүндрэлүүдийг арилгах талд шуурхай арга хэмжээ авахыг хүссэн бөгөөд Ли Шяопэн сайд уг асуудлыг судалж ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын Төв, Хойд, Зүүн коридор, Азийн авто замын сүлжээний АН3 замын хэсэг болох Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн авто замыг шинэчлэх төслийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татаж, хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд  Монгол Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрч 2018 оны хоёрдугаар хагаст нээхээр шийдвэрлэлээ.

Монгол Хятад хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Эйр Чайна” компанийн хооронд аялалын дугаар хуваан эзэмших саналыг дэмжин холбогдох арга хэмжээ авах.

Монголын агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй нислэгийг сунган Улаанбаатар-Улаан-Үд-Манжуур-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай зөвшөөрлийг олгож дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Мөн Үндэсний тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 2018 оны өвлийн улирлаас эхлэн БНХАУ-ын Чэндү, Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгааг дуулгаад энэ нь хоёр улсын аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг өргөжүүлэх чиглэлд  томоохон алхам болно гэж үзэж буйгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм.

Түүнчлэн хоёр улсын хооронд авто тээвэрлэлт нэмэгдэж буйтай холбогдуулан 2011 оны авто тээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх тээврийн яамд хоорондын протоколд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж, энэ онд болох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.

Түүнчлэн хоёр улсын хооронд авто тээвэрлэлт нэмэгдэж буйтай холбогдуулан 2011 оны авто тээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх тээврийн яамд хоорондын протоколд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх асуудлыг хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж, энэ онд болох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.

2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гурван улсын хамтарсан хорооны хурлыг 2018 оны эхний хагаст Бээжин хотод зохион байгуулахаар болов.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах  зорилтын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын  Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлуудыг хөндөн тавилаа.

Хятадын талаас эдгээр төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хоёр талхамтын ажиллагааны хүрээнд ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтов.

Сайд нарын уулзалтын үеэр Монгол Улсын далайн захиргаа, БНХАУ-ын Далайн захиргааны хооронд туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр манай хоёр улс тээврийн бүх салбарт хамтын ажиллагаатай болж байгаа төдийгүй цаашид далайн тээврийн салбарт идэвхитэй хамтран ажиллахаар болж байна.

АГААРЫН ТЭЭВЭРТ БНХАУ-ТАЙ ШИНЭ ХААЛГА НЭЭХ, НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛ НЭМЭХ АСУУДЛААР ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ

Айлчлалын үеэр Ж.Бат-Эрдэнэ сайд Бээжин хотноо болсон “Ази, Номхондалайн орнуудын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын анхдугаарчуулга уулзалт”-д оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр “Дэлхийг холбох хамгийн хурдан, хамгийн том сүлжээ болох агаарын тээврээр зорчих зорчигчдын тоо уламөсөх хандлагатай байна. Агаарын тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, орчин үеийн навигацийн системийн хөгжил, нислэгийнаюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс 2018 онд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төрөөс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, агаарын тээврийн салбараа үе шаттайгаар либералчлах, нислэгийн шинэ чиглэлүүд нээх, олон улсын агаарын тээвэрлэгчдийг Монгол Улс руу нислэг үйлдэхийг дэмжиж ажиллах болно.

Монгол Улсын Засгийн газраас Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, агаарын навигацийн үйлчилгээг тэргүүлэх орнуудын жишигт хүргэхээр орин  ажиллаж байна гэдгийг онцолсон юм.

Хүн ам өсч, агаарын тээврийн хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед иргэний нисэхийн салбарт нислэгийн давтамж ойртох зэргээс үүдэлтэй аюулгүй байдлын асуудал дэлхий нийтэд тулгамдаад буй юм. Тиймээс асуудлыг сайд нарын хүрээнд илүү богино хугацаанд, далайцтай шийдвэрлэх зорилгоор бүс нутгийн хэмжээнд анх удаа тус уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Тус чуулга уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн 36 орны сайд, иргэний нисэхийн удирдлагууд,  Олон улсын 8-н байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцож, тулгамдаж буй бэрхшээл, түүний гаргалгааг хэлэлцэж, Ази, Номхон далайн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын хамтарсан тунхаглалыг гаргалаа.

ДУНЗЯН БООМТ ДАХЬ 10 ГА ГАЗАРТ “ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВ” БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайдыг БНХАУ-д айлчлах үеэр Тяньжин хотын Ардын засгийн ордны дарга Жан Гоучин хүлээн авч уулзлаа. Тэрээр хоёр орны найрсаг харилцаа, зам тээврийн салбарын хамтын ажиллагаанд сэтгэл дүүрэн байдгаа илэрхийлж цаашид хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолсон юм.

Монгол улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж энэ үеэр хэд хэпэн асуудлыг хөндөн ярилцсаны дотор “Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани УБ-Тяньжин-УБ чиглэлд нислэг үйлдэх эрхээ авсан.  Энэ онд багтан нислэгээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа  бөгөөд үүнд Тяньжин хотын Ардын засгийн ордоноос дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг хүслээ.

Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Ардын Засгийн газар хооронд 2009 онд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд талууд Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт Монгол, Хятадын хамтарсан “Тээвэр ложистикийн төв” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Тус 10 га газрыг 50 жилийн хугацаанд эзэмших, ашиглах суурь үнэлгээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож буй боловч Монголын тал хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадаагүйгээс төсөл өнөөг хүртэл зогсонги байдалд байсан юм.  

Уулзалтын үеэр сайд  Ж.Бат-Эрдэнэ “Монголын талын ажлын хэсэг уг төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран зохион байгуулахаар болсон. Ойрын хугацаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны нэг томоохон бүс болгоно гэдгийг хэлж Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Айлчлалын багийн бүрэлдэхүүн энэхүү уулзалтын дараа өөрийн газар дээр очиж танилцан 10-аад жилийн хугацаанд тодорхойгүй байсан газраа эзэнжүүлсэн юм. Энэ үеэр тус газарт байгуулах худалдааны чөлөөт бүсийн асуудлаар төлөвлөгөө гарган ойрын хугацаанд танилцуулахыг Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Д.Цэнгэлд үүрэг болголоо.

ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЗУРАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-д хийж буй албан айлчлалын хүрээнд БНХАУ-ын “Төмөр замын ерөнхий компани”-ийн Ерөнхий захирал Лу Дунфутэй уулзаж, хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн онд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор 13.2 сая тонн ачаа нэвтрүүлсэн нь 2016 оноос 8 хувиар нэмэгдсэн. Мөн Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ-аас Европын  чиглэлд 575 чингэлгийн буухиа галт тэрэг тээвэрлэсэн нь 2016 оноос 3 дахин нэмэгдээд байна. Эдгээр нь хоёр орны төмөр замын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж буйгийн илрэл юм” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Замын-Үүд-Эрээн боомт нь “Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн коридор”-ын төмөр замын Төв коридорын гол зангилаа цэг. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааны хэмжээг ойрын хугацаанд 10 тэрбум долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх боомт гэдгийг онцлоод, Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлж галт тэрэг солилцоог “Монгол-Хятадын хилийн төмөр замын зөвөлгөөний протокол”-оор талуудын тохиролцсон хэмжээнд хүргэж ажиллахыг БНХАУ-ын Төмөр замын ерөнхий компанийн ерөнхий захирал Лү Дунфугээс хүслээ.

“Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин БНХАУ-ын гадаад худалдаанд нээлттэй далайн боомтууд руу болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийн төслийг энэ оны нэгдүгээр сарын эхээр ЗТХЯ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Төмөр замын ерөнхий компанийн Гадаад хамтын ажиллагааны газрын дэд даргад гардуулан өгсөн юм. Тус хэлэлцээрийн төслийг судлан үзэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр гарын үсэг зурах саналтай байгаагаа сайд Ж.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр  илэрхийллээ.

ТӨМӨР ЗАМЫН ХАНГИ-МАНДАЛ БООМТ НЭЭХ, ХОЛБОЛТЫН ЦЭГИЙГ ТОХИРОЛЦОХ ЧИГЛЭЛД ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦОВ

Энэ удаагийн айлчлалаар БНХАУ, Монгол Улс хоорондын зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг хоёр улсын салбарын төлөөлөгчдийн хүрээнд хэлэлцэж, дээрх асуудлуудаар богино хугацаанд хоёр талын хамтарсан ажлын хэсэг гарган шийдвэрлэхээр тохиролцлоо. 


Эх сурвалж: ЗТХЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53462
0 эможи
keyboard_arrow_up