Ч.ХҮРЭЛБААТАР: Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдог

2018 оны 2 сарын 06

Arslan.mn

Яг одоо “ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүн” сэдвээр Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар мэдээлэл өгч байна. 

ШУУД: 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Arslan.mn

 "10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. 

Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байна. 

2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 

Төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж 3 пунктээр буурсан. 

Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг болсон байна. 

Засгийн газар 1.1 их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад хийсэн байсан. Өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасуудыг худалдан авч улсын төсвөөс гарах хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан. 

Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдог гэдгийг харуулж байна. 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. 

ОУВС-гийн талаар хүмүүс сөрөг зүйл яриад байдаг. Энэ удаа Монгол Улсад явуулсан хөтөлбөр үр дүнгээ өгсөн, эдийн засагт гэрэл асаасан, Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн гэдгийг хэлмээр байна.

Цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлнэ. 

Эдийн засагт эерэг үр дүн гарсан учраас зарим татваруудыг цуцалсан. 

Хоёрдугаарт тэтгэврийн насны асуудал байна. Тэтгэвэрт гарах насанд сонголт хийх боломжийг өгч байгаа. Энэ нь шударга ёсонд нийцсэн шийдвэр. 

Дараагийн нэг асуудал цалин нэмэгдүүлэх. 2018 оноос инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ.

Огт нэмэхгүй бол үнийн өсөлт, ханшийн уналтад иргэдийн бодит орлого идэгдээд дуусдаг. 

ОУВС-тай хөтөлбөрөө Засгийн газар үргэлжлүүлнэ.

Бидэнд бий болсон энэ нөхцөл байдал, тогтвортой өсөлтийг цаашид үргэлжлүүлэх шаардлага байгаа гэдгийг онцолж хэлмээр байна" гэв.

НЭГ ЖИЛИЙН ӨМНӨХ ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЭРСДЭЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ БАГАСЛАА

Arslan.mn

ОУВС-гийн Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлийб "Эдийн засгийн гүйцэтгэл бидний төсөөлснөөс хамаагүй сайн гарч байна. Үндсэн шалтгаан нь түүхий эдийн үнэ өндөр байгаатай холбоотой. Энэ өсөлтийг дагаад дотоодын эрэлт ч нэмэгдэж байна. 

2017 оны 4 дүгээр сард батлагдсан хөтөлбөр нийт 5.5 тэрбум ам.долларын багцтай. 

Хөтөлбөрөөс нааштай үр дүнгүүд хэдийнэ гараад эхэллээ. 

Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш гарсан нааштай үзүүлэлээс гурван зүйлийг онцолмоор байна. 

Нэгдүгээрт, төлөгдөх ёстой бондуудыг төлсөн, хоёрдугаарт гадада валютын нөөц нэмэгдсэн, гуравдугаарт Засгийн газрын өрийн хэмжээ 10 орчим хувиар буурлаа. 

Нааштай өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарлаа.

Нэг жилийн өмнөх үетэй харьцуулбал Монголын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа. 

Эдийн засгийн гүйцэтгэл сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой хэдий ч Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна. 

Гэсэн хэдий ч цаашид энэ нөхцөл байдал эерэг хэвээрээ хадгалагдана гэсэн баталгаа байхгүй. 

Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Тухайлбал экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдвэл Монголын эдийн засагт том цочрол болж болзошгүй. Тийм болохоор энэ эрсдэлээ харгалзаж үзээд Засгийн газар энэ бодлогуудаа цаашид үргэлжлүүлэх ёстой. 

Төсөв болон Мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг өндөр, тогтвортой өснө гэдэгт бүрэн итгэлтэй байна".

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53460
0 эможи
keyboard_arrow_up