Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2018 оны 2 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрчим хүчний яамнаас 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарласан. Монгол улсын гал голомт болсон эрчим хүчний салбар бүрэн хүч чадлаараа ажиллаж, ард иргэдийг цахилгаан дулаанаар хангахад чиглэдэг. Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг ханган ажиллах зэрэгт хамтын ажиллагаа чухал юм. Төвийн бүсийн эрчим хүчний системийн гол ачааллыг үүрдэг “ТЭЦ III” ТӨХК, “ТЭЦIV” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд эхнээсээ хийгдэнэ. Мөн 10 аймгийн /Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв/ төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж эхлэх юм.

Arslan.mn

Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53312
0 эможи
keyboard_arrow_up