Барилга, хот айгуулалтын сайд Унгар-Германы хамтарсан компаниудын төлөөллүүдтэй уулзлаа
2018 оны 2 сарын 02
Барилга, хот айгуулалтын сайд өнөөдөр Унгар-Германы хамтарсан Sulzle, MPE, INWATECH зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж, “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бүрэн боловсруулах цогц шийдэл”-ийн талаар санал, мэдээлэл солилцлоо.
Лагийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан дотоодын болон гадаадын нийт 20 гаруй компаниуд өөрсдийн санал, бодлыг танилцуулаад байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53309
0 эможи