Ерөнхий сайд У.Хүрэлсүх II сургуульд байрлах Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2018 оны 2 сарын 02
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх СБД-т байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд байрлах Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө тус сургуулийг төгссөн аж. Ёслолын ажиллагаанд Сүхбаатар дүүргийн удирдлага, 2 дугаар сургуулийн захиргаа, эцэг эхийн төлөөлөл хүүхдүүдийн хамт оролцлоо.
Жанжны нэрэмжит энэ сургуулийг Ерөнхий сайд 33 жилийн өмнө төгссөн юм байна.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53292
0 эможи