Олон улсын санхүүгийн корпораци Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд оролцохоо илэрхийлжээ

2018 оны 2 сарын 01

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/-ийн Ази, Номхон Далайн бүсийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ хариуцсан менежер Изабел Чаттертон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Arslan.mn

Засгийн газрын дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа ажлыг Дэлхийн банк болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд өндөр үнэлдэг гэдгийг хатагтай Изабел Чаттертон тэмдэглэв. Зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна гэлээ.

ОУСК БНХАУ-ын зээлээр Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд зураг төсөл боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэргээр цэвэрлэх байгууламжийн ашиглалтын хугацаа дуустал хугацаанд хамгийн бага өртгөөр, үр дүнтэй ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.

ОУСК нь сүүлийн 20 гаруй жил дэлхийн 102 улсад энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53250
0 эможи
keyboard_arrow_up