Татварын шатлалыг бууруулах асуудлаар хуралдаж байна
2018 оны 1 сарын 30
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн ХАОАТ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Тодруулбал, сарын 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд шатлалаар өндөр татвар ногдуулж эхэлснийг зогсоож, хуучнаар нь буюу 10 хувиар тогтоохоор болсноо Ерөнхий сайд хэлсэн.
Түүнчлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгож байсныг 80 болгох, ирэх оноос төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг манай тал ОУВС-гийнхантай уулзаж зөвшилцөлд хүрсэн байна.
Татвар бууруулах тогтоолын төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлж, намрын чуулган завсарлахаас өмнө батлуулахаар ажиллаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53134
0 эможи