Ерөнхий сайд маргааш аймгуудын засаг дарга нартай уулзана

2018 оны 1 сарын 29

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш аймгуудын Засаг дарга нартай уулзана.

Энэ үеэр Ерөнхий сайд болон холбогдох яам агентлагийн удирдлагууд Засаг дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ үр дүнгийн гэрээ байгуулах юм.

Ерөнхий сайд энэ оныг Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгохоор төлөвлөж байгаа аж. Иймд аймгуудын удирдлагуудад хандаж энэ тухайд дуулгах бөгөөд аливаа хууль тогтоомж зөрчсөн, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд ажиллуулахгүй гэдгээ Засгийн газрын тэргүүн удаа дараа мэдэгдэж буй. Иймд тэрбээр энэхүү саналаа баталгаажуулж Засгийн газрын хуралдаанд оруулж улмаар нийтэд зарлах гэнэ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53054
0 эможи
keyboard_arrow_up