“Цагдаа хотхон” 180 айлын орон сууц ашиглалтад орлоо

2018 оны 1 сарын 23

“Цагдаа хотхон” 180 айлын орон сууц ашиглалтад оров

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 540 айлын “Цагдаа хотхон” цогцолборын орон сууц барих ажлыг 2017 оны 06 дугаар сард эхлүүлсэн.

Уг цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, тус орон сууцанд цагдаагийн алба хаагчдаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 31 алба хаагч түлхүүрээ гардан авлаа.

Ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, тус барилгын ажлыг гүйцэтгэгч “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нээж, орон сууцны түлхүүрээ гардан авч буй алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийнхэнд эрүүл энхийг хүсээд энэхүү байрандаа олон жил, өнөр өтгөн сайхан амьдрахыг ерөөлөө. Мөн тус барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулж байгааг дурдаад өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн алба хаагчдын 27 орон сууцыг ашиглалтад оруулж, 1900 гаруй алба хаагчид шинэ байртай болж байсан тухай дурсаж, цагдаагийн алба хаагчид болон салбарын бусад алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор уг төслийг цаашид үргэлжлүүлнэ гэв.

Эх сурвалж: ХЗДХЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52796
0 эможи
keyboard_arrow_up