Шатахууны маргаантай асуудлыг энэ Баасан гарагт ОУВС-тай хийх уулзалтаар шийдэх хүлээлттэй байна

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Засгийн газар 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор автобензин, дизель түлшний онцгой албан татварыг 1.5-2.6 дахин буулгасан. Дараа нь Засгийн газар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166 дугаар тогтоолоор автобензин, дизель түлшний онцгой албан татварыг дахин 1.6-4.3 дахин бууруулсан. Эдгээр бууралтын үр дүнд нийт иргэд, аж ахуйн нэгжид 50 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдлүүлсэн байна. 

ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дээр дурдсан 2 удаагийн татварын бууралтыг 2017 оны 7 дугаар сарын 1, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2 үе шаттай буцаагаад буй.

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогчид литр тутамдаа 200 орчим төгрөгийн алдагдалтай ажиллах болсныг "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ.

Нийгэмд шатахууны үнэ өснө гэсэн хүлээлт бий болсноор эрэлт огцом нэмэгдэж, зарим газар хомсдол үүсээд буй.

Одоогоор шатахууны асуудлыг татвараар ч, татаасаар ч зохицуулах боломжгүй байгаа тухай Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын захирал Ч.Чулуунбат өчигдөр сэтгүүлчидтэй хийх уулзалтдаа мэдэгдсэн. Учир нь энэ асуудал ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шийдэгдсэн байсан бөгөөд хэлэлцээрт өөрчлөлт оруулахаас нааш шийдвэр гаргах боломжгүй байгаа юм.

Тэгвэл ОУВС-ийн ажлын хэсэг 1 дүгээр сарын 26-ны Баасан гарагт Засгийн газартай дараагийн шатны хэлэлцээр хийхээр Монголд ирэх аж. Энэ үеэр Засгийн газар нийгэмд хамгийн их бухимдал үүсгээд буй шатахууны онцгой албан татвар болон ХХОАТ-ын шаталсан нэмэгдлийг эргэн харах асуудлыг ярилцах хүлээлттэй байна. Мөн үүний оронд төсвийн орлогыг бүрдүүлэх өөр санал гаргахаар Засгийн газар бэлдэж байгаа тухай ойрын эх сурвалж мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52791
0 эможи
keyboard_arrow_up