Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийг ирэх оны хавар эхлүүлэх саналыг тавилаа

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

Зам тээврийн салбар дахь  томоохон бүтээн байгуулалтын нэг болох Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр төмөр замын барилгын ажил ирэх жил эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэллээ.

Тус төслийг хэрэгжүүлэгч “Aspire Mining” түүний охин компани болох “Northern Railways” –ийн удирлагууд өнөөдөр Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж төслийн талаар танилцуулах үеэр сайдын зүгээс хэд хэдэн шаардлагуудыг тавьсаны нэг нь бэлтгэл ажлыг 2018 оны намар гэхэд дуусгаж, 2019 оны хавраас төмөр замын барилгыг эхлүүлэх асуудлыг хөндсөн юм.  

1.25 тэрбум ам.долларийн санхүүжилт шаардагдах  уг төслийг  “Northern Railways” нь Хятадын “China Gezhouba Group International” (CGGC) компанитай төслийн санхүүжилтийг хангах, 2 дох шатны ТЭЗҮ-ийг хийхээр хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн оны 10 сард байгуулсан.

 2018 оны 2 сарын сүүлч гэхэд ТЭЗҮ бүрэн байдлаар дуусах ба хөрөнгө оруулалт бүрдүүлэх асуудал амжилттай явж байгаа талаар мэдээлэл хийж сайдын зүгээс  зам барих газрын зөвшөөрлийг авахад дэмжлэг үзүүлэх, мөн Овоот Арц суурийн гарц дээрээс ОХУ, БНХАУ-ын төмөр замтай хэрхэн холбогдох чиглэлийг тодорхой болгож өгөхийг хүслээ.

Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “ЗТХЯам болон сайдын зүгээс мэдээллийг дор дор нь солилцоод  шаардлагатай арга хэмжээг авч ажиллахад бэлэн байна. Төслийн бэлтгэл ажил удаашралтай байгаад анхаарал хандуулж цаашид түргэтгэх, мөн хийгдэж байгаа ажлын талаар мэдээллийг нээлттэй болгох. Төслийн хэрэгжилтийн үр дүн, амлалт, үүрэг хариуцлагыг Монголын Засгийн газарт танай зүгээс нэг хүн бүрэн хариуцдаг байх зэрэг хариуцлагын асуудалд анхаарах шаардлагатай байна гэдгийг энэ үеэр онцоллоо. Уулзалтын хүрээнд 2018 оны намар гэхэд бэлтгэл ажил болон хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж, 2019 оны хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх асуудлыг тавьсаныг төслийн багийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52626
0 эможи
keyboard_arrow_up