Засгийн газар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэнэ
2018 оны 1 сарын 19
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагт эхэлнэ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай
- Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Уг нь хуралдаан долоо хоногийн Лхагва гарагт болдог ч энэ удаад Ерөнхий сайд гадаадад айлчлалтай байсан тул хойшлогдон өнөөдөр болохоор товлогджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
52588
0 эможи