ДЦС-ууд 3-4 хоногийн шатахууны нөөцтэй байна

2018 оны 1 сарын 16

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан, салбарын шуурхай зөвлөгөөн өчигдөр болжээ. Улсын хэмжээнд дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм байна. Харин сүүлийн үед үүссэн түлш, шатахууны асуудлыг зөвлөгөөнөөр хөндсөн байна.

Төвийн бүсийн эрчим хүчний систем өнгөрөгч долоо хоногт 1025 мвт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт.

3-4 хоногийн нөөцтэй байгааг анхааралдаа авч ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга харьяа газруудад үүрэгджээ.

Төвийн бүсийн эрчим хүчний систем өнгөрөгч долоо хоногт 1025 мвт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Олон жилийн дунджийг үзвэл цаашид энэ ачаалал буурах магадлалтайг Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж танилцуулжээ.

Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, Сүхбаатар аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөх төслийг БНСУ-ын “Экспорт импорт” банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

Төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг БНСУ-ын “КDHEC” компани боловсруулж байна. ТЭЗҮ ирэх зургаадугаар сард бэлэн болно. “КDHEC” компанийн мэргэжилтнүүд энэ сарын 15-25-нд арван аймагт томилолтоор ажиллах юм. Тэдэнд дэмжлэг үзүүлж,  ажлыг шуурхай болгох зорилгоор Эрчим хүчний яам, яамны харъяа байгууллагын дулаан хангамжийн инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн гурван багийг гурван чиглэлд хамт ажиллуулах ажлыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар болон томилолтын ажлын хэсэгт удирдамж чиглэл өгч, бэлтгэл ажлыг хангууллаа гэж ЭХ-ний яамнаас мэдээлэв.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52439
0 эможи
keyboard_arrow_up