У.Хүрэлсүх БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзлаа

2018 оны 1 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй уулзлаа. 

Уулзалтын үеэр улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудлаар харилцан санал, бодлоо солилцжээ.

Уулзалтын үеэр ажил хэрэгч, халуун дулаан уур амьсгалтай яриа өрнөлөө хэмээн Засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бичсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзсаны дараа, тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр  БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, тус улсад оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах болно. 

У.Хүрэлсүх БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзлаа

У.Хүрэлсүх БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзлаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52375
0 эможи
keyboard_arrow_up