ФОТО: Зарим аймгийн ЭМНЭЛГҮҮД ЛАБОРАТОРЫН тоног төхөөрөмжтэй боллоо
“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын лабораторийн тусламж, үйлчилгээг чадавхижуулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран нийт 114,382,400 (нэг зуун арван дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга дөрвөн зуун) төгрөгийн үнэ бүхий LD-3100 загварын 97 ширхэг эмнэлгийн лабораторийн центрифугийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү тоног төхөөрөмж нь цус болон биеийн бусад шингэнээс шинжилгээ хийх дээж ялгах зориулалттай лабораторийн үндсэн суурь төхөөрөмж аж. Нэг удаад 24 сорьцийг ялгадаг, автомат тохиргоотой, төрөл бүрийн хуруу шилэнд тохирсон хамгийн сүүлийн үеийн загварынх юм.
Мөн Эрүүл мэндийн яам ДЭМБ, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд сүрьеэг оношлох 2 GeneXpert тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үүнийг сүрьеэгийн өвчлөл, тухайн аймгийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Увс, Сүхбаатар аймагт хуваарилжээ.
Уг тоног төхөөрөмжээр сүрьеэгийн төгс оношилгоо, мөн орон нутагтаа С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломж бүрдлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|