ЗАРЛАЛ: БХБЯ-аас иргэдийг орон сууцжуулах чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал авна

2018 оны 1 сарын 12

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яамнаас иргэдийг орон сууцжуулах, төв, суурин газрын агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр боловсруулсан үндэслэл, тооцоо, судалгаа бүхий хэрэгжих боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажиллана.

Төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд зохион байгуулах бөгөөд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг хөтөлбөр, төслөө танилцуулж оролцохыг урьж байна.

Танилцуулах хөтөлбөр, төсөл нь Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”,  Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-той уялдсан, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу боловсруулагдсан байх нь зүйтэй.

Оролцох байгууллага, иргэд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор enkhtuya.o@mcud.gov.mn цахим шуудангаар танилцуулах материалаа word ба PPT хэлбэрээр ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 76003333-(1161)

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52249
0 эможи
keyboard_arrow_up