Ерөнхий сайд өвөлжилтийн нөхцөл байдлаарх асуулгад хариу өгнө

2018 оны 1 сарын 11

Arslan.mn

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж тавьсан асуулгын хариуг сонсоно.

Тодруулбал, Засгийн газрын тэргүүн өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа чуулганы хуралдааны индэр дээрээс мэдээлэх юм. Тэрбээр “Монгол Улсад сүүлийн 40 жил тохиолдоогүй халуун хуурайшилттай зун тохиож, нийт нутгаар хур бороогүй, гандуу зуссанаас өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Өвлийн сар нэгэнт гарч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байгаа ч улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Мөн отроор өвөлжих 100 мянган иргэний эрүүл мэндийн асуудлыг анхаарах, мал махны экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн замын арчилгаа зэрэг асуудлыг онцгойлон анхаарч шат шатандаа анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн манай улс жилдээ 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол 850 мянга орчим тонныг бэлтгэж, 300 мянга орчим тонн өвс дутагдах төлөвтэй байна. Иймд дээрх асуудалд хариу өгнө үү" хэмээн асуулгадаа тусгасан аж.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52190
0 эможи
keyboard_arrow_up