У.Хүрэлсүх: Гэр хороололд 5.2 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан

2018 оны 1 сарын 05

Ерөнхий сайд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар УИХ-д мэдээлэл хийж байна. 

Мэдээлэлдээ, Гэр хорооллын газрыг барилгажуулах ажлын явцын талаар та бүхэнд танилцуулъя. 2013 оноос 24 барйшил, 75 хэсэгчлсэн талбайд барилгажуулах ажлыг  эхлүүлсэн. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, хүн амын 10 хувийг эзэлж байна. 2017 оны байдлаар 22-85 ам.метр талбайтай орон сууцанд 5.2 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Орон сууцны нэгж талбайн дундаж үнэ 1.8 сая төгрөг байна.

Ногоон нуур орчмын түр суур орон сууцны хорооллын 1000 айлыг түр байраар хангах ажлыг эхлүүлж байна. 

БНХАУ-ын 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ. Эдгээр ажил хэрэгжүүлснээр Яармаг орчмын орон сууцыг дулаанаар хангах зэрэг нийт есөн багц ажил хэрэгжинэ гэж мэдээлэв.  Мэдээллийг удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51939
0 эможи
keyboard_arrow_up