Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөнө

2018 оны 1 сарын 05

алтан булаг зурган илэрцүүд

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн  Замын- Үүдийн хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр боллоо.

Алтанбулагийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох юм.

Замын-Үүд хилийн боомтоор нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл, долоон ачаа, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн 35 хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох аж. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51936
0 эможи
keyboard_arrow_up