Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

2018 оны 1 сарын 04

Arslan.mn

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 80 мянган орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаа ч борлуулалт нь 30 хувьтай яваа аж. Мөн Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийг 2013 оноос хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 24 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаарх үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд маргаашийн чуулганы хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийх нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51863
0 эможи
keyboard_arrow_up