Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах хүсэлтийг Франц, Германы Элчин сайд нар төвдөө уламжлахаар болов
Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг БН Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Э.Барсак, ХБН Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ш.Дүппэль нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Европын Холбооны Зөвлөл өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-ад оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг нэн даруй гаргах чиглэлээр хийгдэж байгаа ажлыг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг танилцуулж, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Европын Холбооны хоёр чухал гишүүн орны дэмжлэгийг хүсэв.
Франц, Германы Элчин сайд нар манай талын хүсэлтийг төвдөө уламжлахаар болов.
Эх сурвалж: ГХЯ