Энэ онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох эсэхийг шийдээгүй байна

2018 оны 1 сарын 03

Arslan.mn

2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ.  

Харин энэ онд бүх хүүхдэд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.             

Дашрамд хэлэхэд 2016 онд нийгмийн халамжинд улсын төсвөөс 278 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 776.9 тэрбум төгрөг болж даруй гурав дахин өсчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
51815
3 эможи
keyboard_arrow_up