Засгийн газрын ээлжит бус хурал боллоо

2017 оны 12 сарын 22

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хурал Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар нийт 13 асуудал хэлэлцэх юм.

Одоогоор дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  • "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлийн хурдны автозамыг гүйцэтгэх концессыг эрчимжүүлнэ.
  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн хүндээр өвдсөн тул эмчилгээнд нь зориулж, Засгийн газраас 25 сая төгрөг хандивлахаар боллоо. Засгийн газрын нөөц сангаас 10 сая төгрөг. БСШУСЯ-наас 10 сая, ЭМЯ-наас 5 сая төгрөг гаргахаар шийдвэрлэжээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдэдээ хандаж, хувиасаа хандив тусламж өгөхийг уриалсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51458
0 эможи
keyboard_arrow_up