Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Шивээ-Энержи” цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

2017 оны 12 сарын 22

Arslan.mn

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж, үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлоход чиглэж байгаа юм. Төсөл хэрэгжиснээр хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болно. Удаан хугацаанд яригдаж байгаа уг төслийн ТЭЗҮ-ийн боловсруулалтыг БНХАУ-ын талаас хариуцаж байгаа “Стэйт Грид Корпораци”-ийн тал танилцууллаа. Уулзалтын төгсгөлд эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн төслийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Монголын тал төслийг ТЭЗҮ-ийг хүлээн авч, танилцаж дүгнэлт гаргана. Хятадын талтай цахим шуудан эсхүл албан тоотоор харилцаж, шаардлагатай тохиолдолд тодорхой сэдвээр уулзалт зохион байгуулах замаар ажиллаж, гурван сарын дотор ТЭЗҮ-ийн хэлэлцүүлгийн ажлыг дуусгахаар ажиллах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51416
0 эможи
keyboard_arrow_up