Х.Баделхан: Дарханы цэвэрлэх байгууламжийн ХҮЧИН ЧАДАЛ 2025 он гэхэд 2.5 ДАХИН нэмэгдэнэ

2017 оны 12 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарч 1990 оны дунд үеэс эхлэн Нийтийн аж ахуйн салбарын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон төслүүдийн нэг нь “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл” юм.

Барилга, хот байгуулалтын яам 10 гаруй аймгийн цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд гүйцэтгэж эхлээд байна. Эдгээрийн нэг болох Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн хүрээнд хэрэгжиж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилгын үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Arslan.mn

Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамны төлөөлөл оролцов. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлсэн үгэндээ “Төсөл хэрэгжсэнээр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир усны цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга болон насос станцын үйл ажиллагааны чанарын түвшин дээшилнэ. Ингэснээр Дархан хот болон хараа голын сав газрын амьдралын нөхцөл байдал сайжирна гэж үзэж байна.  Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа сайжирч хоногийн бодит хүчин чадал 2025 он гэхэд 2.5 дахин нэмэгдэнэ. ” хэмээн онцолсон юм.

Arslan.mn

Төслийн нийт өртөг 20,68 сая ам.доллар бөгөөд үүний 10 гаруй хувийг Монгол улсын Засгийн газар, 90 орчим хувийг АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дархан хотын цэвэрлэх байгууламжийг 14,0 сая ам.долларын гэрээгээр барьж байгуулахаар Герман-Италийн хамтарсан компанитай гэрээ байгуулсан нь өнөөдөр хэрэгжсэн адил хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн өртгөөс даруй 20 орчим хувиар хямд байна. Энэ нь төслийн төлөвлөсөн өртөг зардал хэмнэгдэх бодит нөхцөл байна гэж дүгнэж үзэж байгаа юм байна.

Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардал 2016 онтой харьцуулахад 25%-иар буурна гэх зэрэг олон талын ач холбогдолтойг нээлтийн ёслолд оролцогчид онцоллоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51384
0 эможи
keyboard_arrow_up